Нүүр хуудас 2

Spread the love

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалд зориулсан Улаанбаатар хотын музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэн

Хотын түүхийг анимейшнээр цуврал

Улаанбаатар хотын музей, #Марчаахай-тай хамтран хүүхэд залуусын хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цуврал анимэйшнийг хүргээд байна.

Дугаар 01: Марчаахай Нийслэл хүрээнд

Дугаар 02: Социалист Улаанбаатар хот 

Дугаар 03: Өргөөгөөс Нийслэл хүрээ хүртэл

Хотын түүхийг 2 минутад цуврал

Улаанбаатар хотын музейгээс иргэдийн хотын түүхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД” танин мэдэхүйн цуврал бичлэгүүдийг хүргэдэг.  Одоогоор нийт гурван дугаар бэлэн болоод байна.

Дугаар 01: Улаанбаатар хотын үүсэл

Дугаар 02: Нүүдэг хот

Дугаар 03: Их хүрээний нүүдлийн шалтгаан

Комикс цуврал

Улаанбаатар хотын түүхийн чиглэлээр танин мэдэхүйн цуврал комиксуудыг бэлтгэн хүргэдэг. Залуучуудын хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг комиксын эхний гурван цувралыг уншаарай: 

Цуврал 1: Улаанбаатар хот хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон, Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан тухай.

Цуврал 2: 100 жилийн өмнө Улаанбаатар хотод хэн, хаана амьдарч байсан болон “Харчууд” гэж хэн байсан тухай.

Цуврал 3: 100 жилийн өмнөх Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор байсан Богд хааны “Шар ордон”-ы тухай.

ХХ ЗУУНЫ ХҮРЭЭ, ХОТЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД гэрэл зургийн цахим үзэсгэлэн

“Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр”-т зориулан гаргаж буй гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхон үзэхийг хүсье.

"НИЙСЛЭЛ ХҮРЭЭ - 109"​ ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН​

Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл хот болсны 109 жилийн ойд зориулан гаргаж буй гэрэл зургийн цахим үзэсгэлэнг таалан сонирхоно уу

УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Монгол улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан хотын амьдрал, бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг гэрэл зургаар харьцуулан харуулсан цахим үзэсгэлэнг толилуулж байна.

Мэдээ, мэдээлэл

Spread the love