Улаанбаатар хотын музейн захирал Пагмажавын Даваасүрэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Spread the love

Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэлийн салбарт оюутан байхаасаа тасралтгүй 15 жил зүтгэж, МСНЭ-ийн Удирдах Зөвлөл гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, Архивын Ерөнхий газар , БОАЖЯ, МЗХ залуучуудын байгууллага, архив, музей, соёл урлаг, утга зохиолын салбарт нийт 25-н жил идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллаж ирснийг ийнхүү үнэлж МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Сэтгүүлч, продюсер, Сэтгүүлзүйн магистр, Соёл судлалын ухааны докторант П.Даваасүрэн захиралдаа нийт хамт олных нь зүгээс баяр хүргэж, Монголын музей, соёл урлаг, сэтгүүл зүйн салбарын цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Spread the love