“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна.

Spread the love

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотод урлаг, уран сайхан, соёлын үйлчилгээ нэвтэрсэн тухай хүргэж байна.

#20 ЗУРАГ УРЛАЛЫН ГАЗАР (1942)
1942 онд Уран сайхны хэрэг эрхлэх газрын
харьяанд Зураг урлалын газар байгуулж, улмаар 1955 онд Монголын Урчуудын Эвлэл болгон өргөтгөжээ. Дүрслэх урлагийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, зураач урчуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэхийн тулд 1945 онд Зургийн дунд сургууль нээж, 1954-1955 оны хичээлийн жилд урлагийн сургуульд Баримлын анги байгуулсан байна. Мөн ЗХУ-д зураг, баримал, театрын тайз чимэглэлийн дээд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхээр явуулж байснаас гадна сийлбэрч, хатгамалчин олон хүнийг ЗХУ-д дадлага сургууль хийлгэв. Зураачдын уран чадварыг ахиулах, уран бүтээлийн агуулгыг сайжруулах зорилгоор 1940 оноос эхлэн зураач урчуудын дунд уран бүтээлийн уралдааныг зарлаж эхэлжээ. Үүний зэрэгцээ жил бүр уран бүтээлийн үзэсгэлэн байгуулж,
улмаар зарим зураачдын бүтээлээр бие даасан үзэсгэлэн гаргах болов. Түүнчлэн
зураач, барималч, урчуудын бүтээлээр гадаад орнуудад үзэсгэлэн гаргах болсон
нь манай орны соёл урлагийн ололтыг сурталчлахад чухал арга хэмжээ болов.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он


Spread the love