“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна.

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотын эрүүл мэндийн үйлчилгээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн тухай хүргэж байна.                                                 #13 ХАЛДВАРТЫН ШИНЭ БАРИЛГА (1986)      Халдвартын эмнэлэг нь 1947 оны зургаадугаар сарын 20-нд Улсын төв эмнэлгээс салбарлан 200 ортой, үндсэн 5 тасагтай, 86 орон тоотойгоор Зайсан толгойн дэргэдэх Зөвлөлтийн цэргийн эмнэлгийн байранд анх байгуулагджээ. 1986 оны наймдугаар сарын 23-нд Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлгийн шинэ цогцолбор барилгыг Монгол, Зөвлөлтийн хамтарсан барилгачид хүлээлгэн өгчээ. Тус цогцолбор нь 9 га талбайд тухайн үеийнхээ цоо шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмчилгээний багаж хэрэгсэлтэй, 600 ор, 15 тасагтай, төвлөрсөн ариутгал, эмийн сан, лаборатори, 150 хүнд үйлчлэх гуанз зэрэг 20 гаруй барилга байгууламжтай ашиглалтад орж, өнөөг хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулж байна.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023