Музейд худалдан авах эд өлгийн зүйл

Хэрэв Танд Улаанбаатар хотын түүхийн холбогдолтой гэрэл зураг, баримт бичиг, эд өлгийн зүйл байвал бидэнтэй холбоо бариарай.

Улаанбаатар хотын музей нь иргэд, байгууллагад хадгалагдаж буй хотын түүхийн холбогдолтой дараах төрөл, чиглэлийн эд өлгийн зүйлүүдийг бүртгэх, худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Үүнд,

Нэг. Урлаг, уран сайхан

  1. 1. Зураг урлал
  2. 2. Уран баримал
  3. 3. Сийлбэр
  4. 4. Оёмол урлал
  5. 5. Гоёл чимэглэлийн урлал
  6. 6. Тайз, дэлгэцийн урлал

Хоёр. Түүхийн холбогдолтой зүйл

  1. 1. Түүхэн бие хүний холбогдолтой эд өлгийн зүйл
  2. 2. Баримт бичиг, аудио, видео бичлэг
  3. 3. Ном, хэвлэл, бичгийн хэрэгсэл
  4. 4. Бэлэг дурсгалын эд зүйл
  5. 5. Зоос мөнгөн тэмдэгт
  6. 6. Гэрэл зураг
  7. 7. Бэлгэдэл, таних тэмдгийн холбогдолтой эд өлгийн зүйл
  8. 8. Цэрэг, байлдааны холбогдолтой эд өлгийн зүйл

Гурав. Угсаатны зүй

3.1. Гэр орон сууц, дотоод тавилга
3.2. Дээл хувцас, гоёл чимэглэл
3.3. Гэр зуурын үйлдвэр, гар урлал
3.4. Уламжлалт анагаах ухаан
3.5. Хөгжмийн зэмсэг
3.6. Тоглоом наадам

Дөрөв. Шашин шүтлэг

  1. 1. Бурханы зураг
  2. 2. Оёмол урлал
  3. 3. Цутгамал
  4. 4. Хөөмөл
  5. 5. Сийлбэр
  6. 6. Баримал, шуумал
  7. 7. Шашны зан үйлийн холбогдолтой эд зүйл
  8. 8. Хөгжмийн зэмсэг
  9. 9. Цамын баг, өмсгөл
  10. 10. Шашны хувцас, хэрэглэл
  11. 11. Сүм хийдийн чимэглэл

Холбогдох мэргэжилтэн: Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр (ажлын утас: 456799)