Боловсролын ажил

Spread the love

Улаанбаатар хотын музейгээс хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүд:

  1. “Нийслэл хүрээтэй танилцъя” боловсролын хөтөлбөрийн хүрээнд Д.Манибадар “Нийслэл хүрээ” уран зурагт тулгуурлан хүрээний бүтэц, зохион байгуулалт, иргэдийн аж байдал, хотын үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг тайлбарлан, бэлдсэн картын дагуу ярилцаж мэдлэг мэдээллээ бататгана.
  2. “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” боловсролын хөтөлбөрийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
  3. Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Дамбадаржаа хийд, Улаанбаатар хотын музейн барилга, Улсын Их дэлгүүр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгыг лего тоглоомоор угсарч, үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээлэлтэй болно.
  4. Улаанбаатар хотын музейн барилгын хивэнд гипс цутгаж, бэлэн болсон барилгын хэвийг акрил будгаар будаж үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээлэлтэй болно.
  5. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд гаргасан “Нийслэл хүрээ” болон “Социалист Улаанбаатар” хөлөгт тоглоомыг тоглож, тоглоомын аргаар Улаанбаатар хотын түүхтэй танилцана.


Spread the love