Зорилго

Музейн зорилго нь нийслэл хотын хөгжлийн түүх, соёлын өвийг
баримтжуулан хадгалж, хамгаалах, хойч үедээ уламжлуулах, иргэдийн оюуны эрэлт
хэрэгцээг хангах, тэдний боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Музейн үйл ажиллагааны чиглэл

1. Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн явцад бий болсон биет соёлын өв, эд
өлгийн зүйлийн хайгуул судалгааг хийж, сан хөмрөгийг баяжуулна.
2. Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын баталгаат орчин бүрдүүлж,
үзмэрийг арчлан тордон, сэргээн засварлана.3. Үзмэр, эд зүйлийг бүртгэн баримтжуулах, үзлэг тооллого явуулах, бүртгэл
мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэнэ.
4. Музейн үндсэн чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж,
үзүүллэгийг Улаанбаатар хотын түүхийн судалгааны сүүлийн үеийн үзэл баримтлал,
ололтод тулгуурлан, шинэлэг шийдэл, зохимжтойгоор дэглэн нийтийн хүртээл болгоно.
5. Музей судлал, сан хөмрөгийн үзмэр, Улаанбаатар хотын хөгжлийн түүхийн
чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулна.
6. Хүүхэд, залуус, иргэдэд хотын түүх, соёлыг сурталчлан таниулах, нийслэл
хотоороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.
7. Музейн цуглуулгын каталог, шинжлэх ухааны болон олон нийтэд зориулсан
ном, хэвлэл бэлтгэн нийтэлнэ.
8. Соёлын биет өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, Соёлын
өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд холбогдох мэдээллийг дамжуулна.
9. Музей нь өөрийн цахим хуудастай байна. Цахим хуудсанд музейн эрхэм
зорилго, байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, музейгээс
зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнгийн мэдээ мэдээлэл, санхүүжилт, төлбөр
хураамж, санал, хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн дэлгэрэнгүй
мэдээллийг байршуулан эргэх холбоог хангаж ажиллана.