Эндрьюсийн цаг хугацааны аяллын түүх үргэлжилсээр…
Бүүр гайхамшигтай нь бүтэн зууныг ардаа орхисон ч Монголтой, монголчуудтай холбоотой Эндрьюсийн дэлхийн адал явдалт түүх үргэлжилсээр Та бидний сөхөж буй энэ зургийн цомгоор тантай дахин мэндчилж байна.
Байгаль судлаач натуралист, аялагч, зохиолч адал явдлын баатар Рой Чапмен Эндрьюс тэртээ Монголд хөл тавьж монголчуудын амьдралын гүнд аялахдаа нэгэн ховор дурсамжийг бидэнд үлдээсэн нь тухайн үед гэрэл зургуудын хальсанд буусан Монгол орон, монголчууд бидний эртний зан заншил, эгэл жирийн бор “Монгол” амьдрал юм. Энэ зургуудын эсгий гэрүүдийн хаалгаар дамжин Та 100 жилийн өмнөх Монголд зочлон, яг л сая гудамжинд таарсан хэн нэгэнтэй адил зүс царайтай, гэнэн цайлган нэгнийг олж харах бөгөөд дэлхийд нээлт хийсэн үлэг гүрвэлийн үлгэрийн мэт түүхийн гэрч болсон өдрүүдэд хамт аялна. Түүний зурганд бууж “патиарлагдсан” тэртээх он жилийн монголчуудын дүр төрхөөс хэрхэн аж төрж, амьдарч байснаа өгүүлэх түүхийг мэдэж, тэр үеийнхэн өнөөдөр монголчууд хэрхэн амьдарч буйг Та биднээс асуух харцыг ч бас олж харна.
(Индиана Жонс Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР… гэрэл зургийн цомгийн өмнөх үгийн хэсгээс
Төслийн хамтрагч, “АРИГҮ” компаний ерөнхий захирал, Эндрьюсийн түүхийн үргэлжлэлийг дэмжигч Лха.Ариунбат )
“Индиана Жонс” Рой Чапмэн Эндрьюс Монголд: ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР… гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын музей 2013 оны 6-р сарын 28-аас 10 сарын 1-ийг хүртэл гаргахаар боллоо.
- Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар:
- Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам,
- ШУА-ын Палентологийн төв,
- Соёл урлаг хөгжүүлэх сан,
- Улаанбаатар хотын музей,
- АРИГҮ Медиа,
- “Айсуй элч” ТББ,
- “Монголын Динозавр судлалын хүрээлэн” ТББ,
- Гамма фото агентлаг ажиллаж
- АНУ-ын Байгалийн Түүхийн Музей дэмжин гаргаж байгаа билээ.