УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

Улаанбаатар хотын музейгээс А.Цэрэнчулууны “Улаанбаатар хотын тойрон аялал” номыг шинэчлэн баяжуулж, эрхлэн хэвлүүлэв. Энэ ном нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг энгийн, товч тодорхой, сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон гарын авлага, хотын түүхийн хөтөч болсон бүтээл юм. Энэ ном анх 2006 онд уншигчдын гар дээр очсоноос хойш өдгөө дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж байна.

Энэ удаа уг номыг шинэчлэн баяжуулснаар номын бүтэц, агуулга, нэр томъёо, Улаанбаатар хотын түүхийн гол ойлголтууд шинэчлэгдэн засварлагдаж, түүхэн ховор гэрэл зургуудаар баяжигдсан.

Тус номын агуулга нь дараах 13 хэсгээс бүрдэнэ.

  1. Улаанбаатар хотын газарзүйн байршил, цаг агаар
  2. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл, хөгжил
  3. Улаанбаатар хотод ирж байсан гадаадын алдартай хүмүүс
  4. Өөрчлөгдөн хөгжиж буй Улаанбаатар хот
  5. Улаанбаатар хотын тойрон аяллын тайлбарлах газрууд
  6. Улаанбаатар хотын сүм хийд, байшин барилгын хөгжил
  7. Дурсгалт сүм хийд, байшин барилгууд
  8. Улаанбаатар хот дахь эртний дурсгалууд хийгээд орчин үеийн хөшөө дурсгал, баримлууд
  9. Хаана юу байсан бэ?
  10. Улаанбаатар хотод заавал очиж үзэх түүх, соёлын дурсгалт хийгээд амралт чөлөөт цаг, спортын орчин үеийн цогцолбор 10 газар
  11. Нийслэл дэх музейнүүд
  12. Хэзээ, хаана, юу болсон бэ?
  13. Монголын нийслэлийн холбогдолтой үйл явдлын он цагийн хэлхээс зэрэг хотын анх үүссэнээс одоог хүртэлх хөгжлийн түүх, түүнийг хялбаршуулсан мэдээлэл багтсан.

Номын 1-13 бүлэгт хотын архиктурын дурсгал, бүтээн байгуулалт, гудамж, талбай, хотын хуучны болон одоогийн ерөнхий төрх, хотын хүмүүсийг харуулсан 322 гэрэл зураг, хууч яриа, домог, товч намтар, статистик мэдээ зэрэг 57 шигтгээ, Улаанбаатар хотын тойрон аяллын 11 газрыг тайлбарласан 60 обектын мэдээлэл, томоохон 6 сүм хийд, хуучны болон орчин үеийн 70 гаруй барилга, байшин, 115 хөшөө, баримал, 40 гаруй дурсгалт газарт, энэ цаг үеийн Улаанбаатар хотын зорьж үзэх 9 газар зэрэг өргөн мэдээлэл орсон.

Номын агуулгад буй мэдээлэл нь хотын иргэд, ялангуяа хүүхэд, залууст нийслэлээ таних мэдэх, гаднын жуулчдад Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг сурталчлан таниулахад хөтөч болж, түүх, соёлоо дээдэлдэг хотын иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Уг номыг Улаанбаатар хотын музей, болон Интерном, Мир номын дэлгүүрээс авах боломжтой.

One thought on “УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

  1. Hello there! Do you know if they make any plugins to help
    with SEO? I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good
    success. If you know of any please share. Cheers! I
    saw similar text here: Bij nl

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *