1921 ОНЫ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛД ЗОРИУЛСАН УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН СЭДЭВЧИЛСЭН ҮЗЭСГЭЛЭН

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалд зориулсан Улаанбаатар хотын музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэн

Улаанбаатар хотын музейгээс 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойд зориулан сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнг Та бүхэнд толилуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд баримт бичиг, уран зураг, макет гэсэн гурван төрлийн 39 үзмэр дэлгэгдсэн.

Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдийг цахим хэлбэрээр танилцуулж байна.

АВТОНОМИТЫГ УСТГАСАН НЬ

Холст, тосон будаг

1964 он

Б.Чогсом

200х140 см

ДИУ-ын генерал Сю Шүжан 1920 оны 1 дүгээр сарын 2-нд Богдын шар ордны өмнө талбайд Монголын автономит устгах ёслолыг хүчээр хийж гүйцэтгэв.

АРДЫН ЗАСГИЙН АНХНЫ БААТРУУД 

Холст, тосон будаг

1983 он

Л.Гүрсэд

190х130 см

Автономитыг устгасан үйл явдал нь Монголчуудыг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөөх тэмцэлд уриалан дуудаж, ардын засгийн анхны баатруудыг төрүүлсэн юм.

СҮХБААТАР УМРЫГ ЗОРЬСОН НЬ 

Цаас, усан будаг 

1961 он

А.Сэнгэцохио

65х45 см

Нууц бүлгийн гишүүд нэгдсэний дараахан үйл ажиллагаагаа бодитой болгохоор шийдвэрлэсэн даруйдаа Д.Сүхбаатар, С.Данзан нарыг Зөвлөлт Орос улс руу тусламж авах, холбоо тогтоохоор анхлан илгээв.

ЛЕНИН ТУСЛАНА 

Холст, тосон будаг

1973 он

А.Жамсүрэн

120х70 см

ДИУ-ын дарлалаас гарах гол зам бол Зөвлөлт Оросын засгийн газартай хамтран ажиллах, тэднээс тусламж авах юм гэдэг дээр хувьсгалчдын санал бодол зөрөлтгүй нэгдэж байжээ.

Д.СҮХБААТАР ЭРГҮҮЛД 

Даавуу, гуаш

1961 он

Б.Чинтогтох

32х29 см

М.И.КУЧЕРЕНКО  

Картон, тосон будаг

1969 он

С.Дондог

26х38 см

Нийслэл хүрээний орос хэвлэлийн механикч, дэвшилтэт үзэлтэй М.И.Кучеренко Консулын бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ.

Я.В.ГЕМБЕРЖЕВСКИЙ  

Цаас, усан будаг

1984 он

А.Эрдэнэтөгс

20х27 см

Нийслэл хүрээний орос хэвлэлийн хороонд ажиллаж байсан, дэвшилтэт үзэлтэй Я.В.Гембержевский Консулын бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ.

ХУВЬСГАЛТ НУУЦ БҮЛГЭМҮҮД ҮҮССЭН НЬ  

Мод, цаас

1978 он

Г.Ваанчиг

60х40 см  

Нийслэл хүрээнд хятадуудыг эсэргүүцсэн, тусгаар тогтнолоо хүсэмжилсэн хэд хэдэн нууц бүлгэм, дугуйлангууд үүсэж байжээ.

СОДЫН БАЛЖИР 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5х38 см  

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан ахмад партизан. 

ГОНЧИГИЙН БУМЦЭНД 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5х38 см   

БНМАУ-ын Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой Монгол төрийн зүтгэлтэн байв.  

ХҮРЭЭГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ 

Цаас, усан будаг

1961 он

Г.Одон

80х60 см   

1921 оны 7-р сарын 6-нд Улаан армийн анги нэгтгэл, 1921 оны 7-р сарын 8-нд Монголын цэргүүд Нийслэл хүрээнд орж иржээ.

ХҮРЭЭНД ИРЛЭЭ 

Цаас, усан будаг

1970 он

Ч.Батмөнх

71.5х50 см   

1921 оны 6-р сарын 7-8-нд Монголын хувьсгалчдын хүсэлт, мөн өөрийн орны ашиг сонирхлын үүднээс К.А.Нейман, Г.М.Черемисинов, П.Е.Щетинкин нараар удирдуулсан Зөвлөлт Оросын улаан армийн 5 дугаар армийн хэсэг, тусгай отярд Хиагт орчмоор хил гатлан Д.Сүхбаатарын цэрэгтэй нийлэв.

ЗӨВЛӨЛТ МОНГОЛЫН МОРИН ЦЭРЭГ 

Цаас, усан будаг

1971 он

Б.Чинтогтох

130х21,5 см  

1921 оны 6-р сарын 21-нд Монголын ард түмэнд хандаж гаргасан Зөвлөлт Оросын тунхаглалд “Орос болон улаан арми нь нийтийн дайсан цагаан хааны генерал Унгернийг даран сөнөөх шаардлагыг биелүүлэхээс өөрөөр Монголд удахгүй” гэжээ. 

ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ 

Цаас, усан будаг

1961 он

А.Сэнгэцохио

76х49 см  

Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирснийхээ дараа урхагшсан их хур хогийг зохион байгуулалттайгаар цэвэрлүүлэв. 

В.И.ЛЕНИН 

Цаас, усан будаг

1963 он

49х59 см

Оросын хувьсгалч, Октябрын хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын анхны тэргүүн.  

АРДЫН ЗАСГИЙГ ТУНХАГЛАСАН НЬ 

Даавуу, гуаш

1974 он

Д.Дамдинсүрэн

100х80 см

VIII Богд Жибзундамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн Ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг тунхаглан зарлав. 

АРДЫН ЗАСГИЙГ ТУНХАГЛАСАН НЬ 

Холст, тосон будаг

1969 он

Г.Одон

210х160 см

1921 оны VII сарын 11-нд Богдыг хэмжээт эрхтэй хаанд өргөмжлөн, ардын эрхтэй хэмжээт цаазат засгийг явуулах болсныг олон түмэнд зарлан тунхагласнаар Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялав.  

ТҮР ЗАСГИЙН ГАЗАР 

Холст, тосон будаг

1963 он

В.Пүрэвсүх

115х79 см

1921 оны 7-р сарын 8-10-нд МАН-ын Төв хороо, Ардын Түр Засгийн газар Буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжавын байшинд буюу одоогийн Улаанбаатар хотын музейн барилгад байрлаж байжээ. 

ДАМИРАНГИЙН НАНЗАД 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан “Түргэн баатар” цолтой партизан. 

ДОРЖИЙН БАДГАЙ 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан партизан. 

СЭНДЭГИЙН ЗАГД 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан партизан.  

ДАМЧААГИЙН ДЭМБЭРЭЛ 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан партизан. БНМАУ-ын Агаарын зоригт баатар, ууган нисгэгчдийн нэг.

АНХДУГААР ИХ ХУРАЛ 

Холст, тосон будаг

1971 он

С.Дондог 

110х90 см

БНМАУ-ын анхдугаар их хурлыг 1924 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө МАХН-ын Төв хорооны байранд нээв. Төв хорооны хана туургыг Ленин, Сүхбаатар нарын хөргөөр чимэглэж, улаан даавуун дээр олон уриа лоозон байрлуулжээ. 

МАШИЙН АМАР 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан партизан. 

ОНХОДЫН ЖАМЪЯАН ГҮН 

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн, Сангийн яамны тэргүүн сайд, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, одоогийн Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнг санаачлагчдын нэг.

МАГСАРЖАВЫН ДУГАРЖАВ 

Картон, тосон будаг

1970 он

С.Дондог

26х37 см

1921 оны ардчилсан хувьсгалын чөлөөлөх үйл явдал, нууц бүлгэмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Төлөөлөгчдийг ЗХУ-д одсон үед Нийслэл хүрээн дэх нууц байгууллагын ажлыг удирдан явуулж байв. Ардын хувьсгалын сүлд дуу Шивээ хиагт, Улаан туг дууны аяыг зохиогч.

ХАТАНБААТАР МАГСАРЖАВ 

Холст, тосон будаг

1961 он

Г.Бүдбазар

45х60 см

Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, цэргийн домогт жанжин. 1921 оны 2 дугаар сарын 22-нд Монголын Бүх цэргийн жанжнаар томилогдож, зүүн өмнө зүгт зугтсан хятад цэргийг дарах байлдааныг удирджээ.

ДАМДИНЫ СҮХБААТАР

Холст, тосон будаг

1969 он

С.Дондог

 

50х60 см

Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар. Ардын цэргийг үндэслэн байгуулагч, “Анхны долоо”, 1921 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. 1921 оны 2 дугаар сарын 9-нд Бүгд Ерөнхийлөн захирах жанжнаар томилогдож, зэвсэгт хүчийг байгуулж, Монгол орныг чөлөөлөх байлдааны ажиллагааг удирдсан. 

ДАРЬЗАВЫН ЛОСОЛ

Цаас, тосон будаг

1970 он

Г.Одон

27,5 х 38 см

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн сайд. “Анхны долоо”, 1921 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг. Ардын түр засгийн газар байгуулагдахад Сангийн яамны эрхэлсэн түшмэл, сайд,  1921 оны 7 сараас Бүх цэргийн лам, Цэрэг ардыг эмчлэх хорооны түшмэлийн албыг хашиж байв.

ТАНГАРАГИЙН БИЧИГ

120х60 см

1920 оны 6-р сарын 25-нд С.Данзангийн гэрт Хүрээний болон Консулын хоёр бүлгэмийн гишүүд хуралдаж “Монгол Ардын Нам”-ыг байгуулж, зорилгоо тодорхойлон, Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичгийг үйлджээ. 

БАРОНЫ ХАРГИСЛАЛ

Холст, тосон будаг

1966 он

С.Дондог

200х93 см

Барон Унгерн Нийслэл хүрээнд ирсэн хойноо Нийслэл хүрээнд байсан дэвшилтэт үзэлтэй оросуудад ёс бус авир гарган, заримыг нь алж байв. Энэ үеэр хүрээнд байсан хувьсгалч үзэлтэй М.И.Кучеренко, Я.В. Гембержевский нар ч уг харгислалд өртөж амь насаа алджээ.

ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН

Холст, тосон будаг

1969 он

С.Дондог

50х60 см

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин. Консулын бүлгийн гишүүн. 1921 оны Ардчилсан хувьсгалын “Анхны долоо”-ийн нэг.

ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ

Цаас, усан будаг

1984 он

А.Эрдэнэтөгс

20х27

Монголын нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн. 1921 оны Ардчилсан хувьсгалын “Анхны долоо”-ийн нэг. 1921 оны хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах, МАН-ын онол, үзэл суртлын үндсийг боловсруулах үйл хэрэгт биечлэн оролцсон сэхээтэн.

ХҮРЭЭНИЙ НУУЦ БҮЛГЭМИЙН БАЙР

Мод

1976 он

Ц.Ойдов

44.5х25х25

1907 онд баригдсан энэхүү барилгад 1919 онд Данзан, Сүхбаатар тэргүүтэй “Зүүн хүрээний нууц бүлгэм” байрлаж байжээ. Тус түүхэн дурсгалт барилгыг 2011 оны 7 дугаар сарын 11-нд буулгасан.

КОНСУЛЫН ДЭНЖИЙН НУУЦ БҮЛГЭМИЙН БАЙР

Мод

1976 он

Ц.Ойдов

45х25х21

1912 оны үед Оросын консулын дэргэдэх бэлтгэл сургуулийн багш Данчинов өөрийн сууцанд зориулан бариулсан байшинд 1919 оны эцсээр Консулын дэнжийн нууц бүлгэм байгуулагджээ. Нийслэл Хүрээний консулын дэнжид байрлаж байсан учраас “Консулын дэнжийн нууц бүлгэм” гэж түүхэнд тэмдэглэгджээ.

Д.СҮХБААТАР, Х.ЧОЙБАЛСАН НАРЫГ ЗӨВЛӨЛТИЙН УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАСАН ТУХАЙ

Цаас, хуулбар

1922 он

29,2х21

Монгол оронд байсан Барон Унгерн тэргүүтэй Оросын цагаантныг устгах үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, С.Магсаржав нарыг 1922 онд Зөвлөлтийн Улаан тугийн одонгоор шагнаж байв.

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ СОНИН БИЧИГ

Цаас

1917 он

31,8х25,2

1915 оноос Нийслэл хүрээнд гарч эхэлсэн Монгол орны аж ахуй, эдийн засаг, соёлын асуудал, урлаг утга зохиол, ёс суртахууны асуудлыг тогтмол тусгадаг байсан хэвлэл байжээ. 1920 онд хамгийн сүүлийн дугаар нь гаржээ. 

1921 ОНЫ 7 ДУГААР САРД ЯВУУЛСАН ЦАХИЛГААН

Цаас, хуулбар

1921 он

41х30

1921 оны 7-р сарын 5-6-нд Хүрээнд орж ирсэн Зөвлөлтийн улаан цэрэг Омск хот руу “Өргөөг эзэлсэн” тухай цахилгаан явуулжээ. 

Та бүхэн сайхан наадаарай.