Улаанбаатар хотын музей 2013 онд

Байгууллагын нээлттэй байдлыг хангах,  иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үр дүн

2013 онд музейгээс иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН:

2013 онд музейгээс цагийн үеийн холбогдолтой дараах сэдэвчилсэн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, иргэдэд үйлчлэв. Үүнд:

  • Анхны ууган дунд сургууль “Нэгдүгээр сургууль”-тай хамтран “Бид нэг ангийнхан” сэдэвт үзэсгэлэн,
  • Шаазан цуглуулагч Элбэгзаяатай хамтран “Монгол шаазан” үзэсгэлэн,
  • БОНХЯ, Цөлжилттэйтэмцэхүндэснийхороотой хамтран “Бидний ирээдүй ширгэх ёсгүй” сэдэвт үзэсгэлэн,
  • Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, ШУА-ийн Палеонтологийн төв, “АРИГҮМедиа” ХХК, “Айсуй элч” ТББ, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ, Соёл урлаг хөгжүүлэх сантай хамтран “Индиана Жонс Рой Чапмэн Эндрьюс Монголд: Түүх үргэлжилсээр…” сэдэвт үзэсгэлэн,
  • “Mongolians metalheads”үзэсгэлэн,
  • Улаанбаатар хотын 374 жилийн ойд зориулж “Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар” сэдэвт үзэсгэлэн,
  • “Цагаан морин жил-Ардчилсан хувьсгал” гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Намхайцэрэн агсаны мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Нийслэл хүрээ, Улаанбаатар” сэдэвт судалбар зургийн үзэсгэлэн гэсэн нийт 7 үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдийн хүртээл болгов.

 

ХОТЫН АЯЛАЛ:

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээрх түүхэн дурсгалын үүсэл гарвал, хотын хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон бүтэц, зохион байгуулалтын түүхийг түүхэн газарзүйн үүднээс харьцуулан тайлбарлан хүргэх, иргэд нэн ялангуяа хүүхэд, залууст хотоороо бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё”, МУБИС-ийн Гадаад харилцааны сургуультай хамтран “Нийслэлийн түүх-бидний бахархал” сэдэвт аялал, Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ЕБС-ийн сурагчдыг Улаанбаатар хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулж, нийт 3 аялалд 102 хүн хамрагдав.

 

СУРГАЛТ ЛЕКЦ:

Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдөрт зориулж иргэд, хүүхэд, залуусын хотын түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хотоороо бахархах, хайрлах сэтгэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын хөгжлийн түүх” сэдэвт сургалт, лекцийг Ус сувгийн удирдах газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Эко дээд сургууль, Нийгмийн хэв журам хамгаалах газар гэсэн 4 байгууллагад зохион байгуулж, нийт 350 хүн хамрагдлаа.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ:

Тус хугацаанд Нийслэлийн түүх, музейн үзмэр, үзэсгэлэн, үйл ажиллагааг MҮОНТ, TV-1, Ийгл, UBS, MN25, Монгол, Шинэ дэлхий, TV5, Star, Эх орон, Oллоо, Айст монголиа, NBS, MNC, Дуулга студи, TV9, NTV, Эко, Ийгл, TV8, Сансар кабель, С1 гэсэн 23 телевизээр давхардсан тоогоор 30 удаа, Нийслэл таймс, Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Ардчилал, Нийгмийн толь, Гялбаа,  www.ulaanbaatar.mn, www.ubmuseum.mn, www.shuud.mn, www.mass.mnгэсэн 11 сонин, сэтгүүл, сайтаар давхардсан тоогоор 21 удаа, Монголын радио, Улаанбаатар радио, Шинэ монгол радио гэсэн 3 радиогоор давхардсан тоогоор 4 удаа нийт 55 удаагийн мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэлээ. Үүнээс Нийслэл таймс сонинтой хамтран Гэрэл зураг түүх өгүүлнэ булан, Шинэ монгол радиотой хамтран “Хотоороо аялъя” цуврал нэвтрүүлэг бэлтгэн хотын түүх, соёлыг иргэдэд сурталчилж байна.

Сан хөмрөгийн тооллого

Музейн сан хөмрөгийн Улсын тооллогыг амжилттай зохион байгуулж дуусав.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 74 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 2012 оны А/506 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын музейн сан хөмрөгийн улсын тооллогын салбар комиссын бүрэлдэхүүн 2012оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны хооронд сан хөмрөгийн улсын тооллого явуулж дуусав.

2012-2013 оны сан хөмрөгийн улсын тооллогоор 1110UBM0001, 1110UBM0002, 1110UBM0003 хувийн дугаартай ерөнхий бүртгэлд 746 дэсийн дугаартай 3340 тоо ширхэг, 3521 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл тоологдон бүртгэгдсэнээс Үндсэн сан хөмрөгийн бүртгэлд 279 дэсийн 798 ширхэг, 961 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл, Туслах сан хөмрөгийн бүртгэлд 467 дэсийн 2542 ширхэг, 2560 иж бүрдэл бүхий үзмэр, эд өлгийн зүйл тоологдон бүртгэгдээд байна.