Улаанбаатар хотын музейн сан хөмрөг дэх нийтийн хүртээл болж байгаагүй үзмэр болон Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач П.Энхтөрийн хамтарсан уран бүтээлийн “Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудтай хамтран зохион байгуулав.
Уг үзэсгэлэнг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудад цэргийн ач холбогдлоор нь тайлбарлан таниулах зорилгоор оролцуулсан юм. Үүнд: Монголын өөртөө засах засаглал бүхий Автономит төрийн байдал, 1920 оны эцэс, 1921 оны эхээр Оросын цагаан цэргийн удирдагч Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирсэн, 1921 оны 7 дугаар сард болсон Ардын хувьсгалын түүхэн үйл явдлуудыг харуулсан олон сонирхолтой зургууд тавигдсан үзэсгэлэн байв.
Үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.