“Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санг үүсгэн ажиллуулж эхлээд байна. Цахим мэдээллийн санд дөрвөн үечлэлээр, таван төрлийн 200 орчим дурсгалуудыг бүртгэж оруулах болно. Энэ хүрээнд дурсгалуудын мэдээллийг ангилах, цэгцлэх, бүртгэлийн стандарт боловсруулах, стандартын дагуу бүртгэх ажлуудыг хийж байна. Цахим мэдээллийн санг үүсгэхэд Нийслэлийн соёл урлагийн газар дэмжин ажиллахаар боллоо. Түүнчлэн Нийслэлийн мэдээлэл, технологийн газар техникийн шийдлүүдийг иж бүрэн хариуцан ажиллаж байгаад талархаж байна.