НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

Музейн удирдлагын зүгээс музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, шинэ өргөтгөлийн барилга бариулах, бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, сан хөмрөгийн аюулгүй байдлыг дээшлүүлж зориулалтын орчин нөхцөлд үзмэрийг хадгалж хамгаалах, олон нийтэд хүргэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, камер, дохиолол, агааржуулалтын системийг иж бүрэн шинэчлэх, гэрээт харуул хамгаалалттай болох зэрэг музейд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлогын түвшинд бүх талаар дэмжлэг үзүүлж, үе шаттай хамтран хэрэгжүүлэхээр болов.

“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – 100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/73 дугаар захирамжийн дагуу Их хүрээг Богд хаант Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ойд зориулж “Нийслэл хүрээ-110 жил” архивын баримт, үзмэр, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архив, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс Их хүрээг Нийслэл хүрээ болгосон Богд хааны зарлиг, Нийслэл хүрээний газрын зураг, Занабазар баримал, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн хурлын тогтоол, Нийслэл хүрээнээс хадгалагдан үлдсэн дурсгалын холбогдолтой баримт тэргүүтэй 150 гаруй баримт, үзмэр, гэрэл зураг дэлгэгдсэн.
Үзэсгэлэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ныг дуустал үргэлжилнэ.