2024 оны Дэлхийн хүүхдийн өдөр болж өнгөрлөө

Spread the love

Дэлхийн хүүхдийн өдөр 1989 оны 11-р сарын 20-ны өдөр дэлхий дахинд 18 хүртлэх насны бүх хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын эрхзүйн үндсэн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан юм. 1959 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрх конвенц тус тус батлагдсан түүхтэй.

2024 оны Дэлхийн хүүхдийн өдөр “Listen to the future буюу Ирээдүйгээ сонсъё” уриан дор өрнөж, хүүхдийн төлөөх “Go Blue” аянд дэлхий нийтийг уриаллаа.

Тус аянд Улаанбаатар хотын музей нэгдэж тусгай хэрэгцээт хүүхдүүдэд музейгээ музейгээ үзүүлж, Хотын түүхийг харуулсан “Марчаахай” бичлэгээрээ дамжуулан хотын түүхээ танилцууллаа.

Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулах өдөр билээ.

#Listentothefuture
#GrowingTogether


Spread the love