“Улаанбаатар хотын түүх” сэдвээр баримтат мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэж байна

Spread the love

Энэ удаагийн цувралаар Улаанбаатар хотод урлаг, уран сайхан, соёлын үйлчилгээ нэвтэрсэн тухай хүргэж байна.

#19 ТЭНГИС КИНО ТЕАТР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ (2004)
2003 онд Монгол, БНСУ хамтран Улаанбаатар Синема ХХК-ийг байгуулж, 1986 онд Ялалт хэмээх нэрээр нээгдэж байсан кино театрын барилгыг засварлан 2004 оны гуравдугаар сарын 5-нд Тэнгис кино театр гэсэн шинэ нэртэйгээр нээлтээ хийжээ. Шинэ кино театрын засварын ажлыг Монгол, Солонгосын барилгачид 6 сарын дотор хийсэн бөгөөд 1,002 хүний суудалтай 2 танхимыг 378, 420, 204 хүний суудалтай 3 танхим болгон өөрчлөн зохион байгуулж, кино үзвэрийн тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт Германы Kinoton фирмийн техникээр иж бүрэн тоногложээ. Тэнгис кино театр ашиглалтад орсноор 2000 оны эхэн үед уналтад ороод байсан мэргэжлийн кино үзвэрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан бөгөөд нийслэл хотын соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

Бичвэрийн эх сурвалж: Монгол Улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг. 2023 он


Spread the love