Боловсролын ажил

Spread the love

Улаанбаатар хотын музейгээс хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүд:

1.    “Нийслэл хүрээтэй танилцъя”

2. “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” 

2-1. “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” 

3. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд гаргасан “Нийслэл хүрээ” болон “Социалист Улаанбаатар” хөлөгт тоглоомыг тоглох

1.    “Нийслэл хүрээтэй танилцъя”

Д.Манибадар Нийслэл хүрээ” уран зурагт тулгуурлан хүрээний бүтэц, зохион байгуулалт, иргэдийн аж байдал, хотын үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг тайлбарлан, бэлдсэн картын дагуу ярилцаж мэдлэг мэдээллээ бататгана.

Насны ангилал: 12-оос дээш насныхан

Үргэлжлэх хугацаа: 30 минут

Төлбөргүй

2. “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” 

а. Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Дамбадаржаа хийд, Улаанбаатар хотын музейн барилга, Улсын Их дэлгүүр, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг барилгыг лего тоглоомоор угсарч, үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээлэлтэй болно.

Насны ангилал: 12-оос дээш насныхан

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Төлбөргүй

б. Улаанбаатар хотын музейн барилгын хэвэнд гипс цутгаж, бэлэн болсон барилгын хэвийг акрил будгаар будаж үл хөдлөх дурсгалын талаарх мэдлэг мэдээлэлтэй болно.

Насны ангилал: Цэцэрлэгийн болон түүнээс дээш насныхан

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Төлбөргүй

3. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд гаргасан “Нийслэл хүрээ” болон “Социалист Улаанбаатар” хөлөгт тоглоомыг тоглож, тоглоомын аргаар Улаанбаатар хотын түүхтэй танилцана.

Насны ангилал: Бүх насныханд

Үргэлжлэх хугацаа: 30 минут

Төлбөр: 20000Т

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 11-456799 утсаар холбогдоно уу.

     Байршил харах:

            Одоо залгах:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.


Spread the love