Author Archives: admin
Хүний нөөцийн чиглэлээр 2023 онд хийх ажлын төлөвлөгөө
Улаанбаатар хотын музейн 2023 оны 1 улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээ
Улаанбаатар хотын музейн 2022 оны үйл ажиллагаанд хийсэ аудитын дүгнэлт
Улаанбаатар хотын музейн 2023 оны батлагдсан төсөв
Улаанбаатар хотын музейн дотоод журам
“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ” –д УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГЭЭС ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” -ыг амжилттай зохион байгууллаа.
Уг форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт Монголчуудын, Улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Энэхүү форумд Улаанбаатар хотын музейгээс “ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ УЛААНБААТАР” гэрэл зураг, үзмэр эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн зохион байгуулж оролцлоо.
Үзэсгэлэнд Цам харайх ёслол, Майдар эргэх ёслол зэрэг шашны зан үйл, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотод болсон томоохон үйл явдал, бүтээн байгуулалт, хотын хөгжил, дэвшил, өөрчлөн байгуулалтын үеийг харуулсан түүхэн 30 гэрэл зураг тавигдахаас гадна түүхэн онцлох үйл явдлыг гэрчлэх баримтуудыг дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнг форумын үйл ажиллагааны 400 гаруй зочид төлөөлөгч үзэж танилцлаа.
“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” энэ сарын 20-нд болно
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай” А/01 дүгээр тушаал болон “Хаврын их цэвэрлэгээ 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний удирдамжийн дагуу Улаанбаатар хотын музейн албан хаагчид 04 дүгээр сарын 14-ний баасан гаригт Туул гол – Хөрш заан хотхоноос зүүн тийш UB town хотхон хүртэл зам талбайн хог, хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ. Хог хаягдлыг шуудайд хийж 1 цэгт төвлөрүүлэв.
СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Уг өдөрлөг арга хэмжээнд Улаанбаатар хотын музейн хамт олон оролцож өөрийн үйл ажиллагаагаа сурталчилан гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдэдээ толилуулах ажлыг амжилттай хийлээ.
“МУЗЕЙЧИД ЦЭРГИЙН АЛБАНД” ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн Олон улсын музейн өдрийг угтан Монгол цэргийн музейгээс уламжлалт арга хэмжээ болох цэргийн анги салбарын үйл ажиллагаатай танилцах, цэргийн албаны онцлог, жирийн цэргийн алба хаагчдын өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагааг үзэх, цэргийн ахуйд зочлон биеэр мэдрэх боломж олгодог “Музейчид цэргийн албанд” танин мэдэхүйн аялалыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгууллаа.
Аялалд Монгол цэргийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын хороо, Байгалийн түүхийн музей, Соёлын Өвийн Үндэсний төв, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Угсаатны зүйн хувийн музей зэрэг музейнүүдийн төлөөлөл 20 шахам төлөөлөл хамрагдлаа.
Энэхүү танин мэдэхүйн аялалаар Зэвсэгт хүчний Сургалтын Нэгдсэн төв, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвөөр зочлон олон улсын хамтарсан сургалт дадлага, төрөл бүрийн мэргэжлийн сургалт, “ Цэргийн олимп” хэмээн нэрлэгддэг марш тактикийн тэмцээн явагддаг газар орон, тус ангийн нэг өдрийн үйл ажиллагаа, офицер, ахлагч, байлдагчийн сургалт бэлтгэл, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг тухай сонирхолтой аялал хийсэн юм.
Ангийн Соёлын төв, цэргийн гал тогоо, НҮБ-ын стандартын эмнэлэг, биеийн тамирын заал зэрэг нь хотоос алс зайд алба хаагчдын ажиллаж амьдрах бүхий л боломж бүрдүүлсэн байгааг музейн төлөөлөл бахархан ярьж эр цэрэг, цэргийн албаар бахархаж, тэдний ажлын онцлог ололт, амжилтыг харж хавраар очсон хүмүүс өвлийн цасан шуурга, салхи жавар зэргийг нэгэн зэрэг үзэж ёстой л “цэргийн хүн” болохоо шахав.
Мөн аялалын хамт олон Зэвсэгт хүчний Зенитчдийн нэгдсэн сургалт дадлага-харвалтыг үзэж сонирхон дарийн утаа үнэрлэж, цэргийн нормт хоолыг амтархан зооглосон нь нэгэн мартагдашгүй дурсамж үлдээсэн үйл явдал боллоо.
Монгол цэргийн музейн удирдлага, хамт олонд “Музейчид цэргийн албанд” үйл ажиллагаанд оролцон нэгэн өдрийг музейчидтэйгээ хамт өнгөрүүлэх боломж олгосонд Улаанбаатар хотын музейн зүгээс талархал илэрхийлж байна.
Халтиргаа гулгаанаас сэргийлэн 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч, газар дээр нь ажиллалаа. Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:
-Дөрөвдүгээр сарын 1-ний 17:00 цагаас цас орж эхэлсэн. Манай байгууллагын хувьд хариуцсан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн арга хэмжээг авч ажилласаар байна. Өнөөдрийн хувьд цас хайлж шавхай татах, халтиргаа нэмэгдэх төлөвтэй тул зам талбайн үйлчлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Цаг агаарын байдал хүндэрсний улмаас даваа гүвээний, мөн зарим томоохон замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, цас цэвэрлэх техникүүдийг ажиллуулсан. Одоогоор эдгээр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэсэн юм.
Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугам задарсан тул холбогдох албаныхан ажиллаж гэмтлийг зассан байна. Тодруулбал, нийт 44 блок, 1000 орчим айл өрх, 100 гаруй аж ахуй нэгжийг дулаанаар хангадаг сүлжээнд гарсан гэмтэл дээр холбогдох газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, шугамыг солив.
Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацлаа. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилсээр байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ажлын байрны зар
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдийн санал хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр төлөвлөлөө.
Тодруулбал, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг:
- Ч:29А “Сэлбэ амралт – Сансар-Зүүн 4 зам”
- Ч:29Б “Зүүн 4 зам – Сансар-Вокзал”
- Ч:44А “Нарангийн гол – Толгойт-3-р эмнэлэг”
- Ч:44Б “Цамбагарав – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөлтийг оруулаад байна.
Тухайн чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэсээс Улаанбаатар хотын музей дээр 2023 оны 3 дугаар сарын 24-ий өдөр “Галын аюулгүй байдлын сургалт” зохион байгууллаа. Тус сургалтыг Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Пүрэв-Очир явуулж, сургалтаар “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, гал гарсан үед явуулах арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт зэрэг мэдээлэл хүргэн, анхааруулга зөвлөмж өгч, оролцогчдын асуусан асуултад хариулт өгсөн юм. Мөн галын хорыг ашиглах, гал түймрийн үед өөрийн бие болон үзмэрийг хэрхэн хамгаалах талаар дадлага сургалт хийлээ. Сургалтанд тус музейн 17 албан хаагч хамрагдлаа.
Ажлын байрны зар
“Утаагүй тамхи мода биш” сэдэвт лекц зохион байгуулав
Д.Сумъяабазар: Чунчин хоттой харилцаагаа бэхжүүлэн, олон салбарт хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, цаашид боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
-Та БНХАУ-ын Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдол юу байв?
-2022 оны тавдугаар сард бид Чунчин хотын удирдлагатай цахимаар уулзаж, Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн уулзалт цар тахлын дараа, бас биечлэн болж байгаад хоёр тал нэлээд ач холбогдол өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар олон зүйлийг хэлэлцэж тохирлоо. Чунчин хот БНХАУ-ын баруун бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл, санхүүгийн том тулгуур төвүүдийн нэг болж хөгжиж байна. Тиймээс боловсрол, соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж маш их.
-Тухайлбал, ямар байдлаар хамтран ажиллах боломж байна вэ?
-Нэгдүгээрт, эдийн засаг, худалдааны салбарт хамтрах бүрэн боломжтой. Улаанбаатарын зүгээс эрүүл, шимтэй мах, махан бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нөгөө талаас чанартай, хямд ногоо, жимсээ эндээс авах бололцоо бий. Мэдээж эдийн засаг, худалдааны эргэлт нэмэгдэхтэй зэрэгцээд тээвэр, тэр дундаа агаараар ачаа тээвэрлэх гарцын талаар хэлэлцэх болно.
Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд технологийн шийдлүүдийг нь нэвтрүүлж болж байна. Хотод тулгамдаж байгаа асуудлын оновчтой шийдлийг хотынхоо аль нэг дүүрэгт турших байдлаар нэвтрүүлээд явах зэргээр хамтран ажиллана. Үүнийг дагаад нийгмийн салбар, тухайлбал боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломж гарч ирж таарна. Чунчинд инженер, харилцаа холбооны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их сургуулиуд бий. Мөн Шанхай, Чанчунь хоттой зэрэгцдэг хүнд машин механизм үйлдвэрлэгч хот. Тиймээс технологи, үйлдвэрлэл, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр оюутнууд сургах, мэргэжил дээшлүүлэх боломжтой гэж харлаа.
-Улаанбаатар Чунчинтай Ах дүү хотын харилцаатай. Энэ чиглэлд ямар ажлууд хийх, яаж хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.
Ах дүү хотын харилцааны хүрээнд бид соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн. Тэр тусмаа 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран сонирхолтой маршрутуудыг санал болговол үр дүнтэй, оновчтой байна гэж харлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын дарга БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй. Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустайгаар хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай тэрбээр өнөөдөр танилцсан юм.
XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр Хятадын хойд бүсийн санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болсон Тяньжин хотын боомт 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, томоороо Хятаддаа гуравдугаарт эрэмбэлэгддэг. Хотынхоо зүүн хэсэгт 170 км талбайг эзэлдэг уг боомт дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог тээврийн маршруттай бөгөөд хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч далайн гол гарц болдог. Хотын дарга Д.Сумъяабазарыг Тяньжин боомтын удирдлага угтан авч, үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн дэвшил, онцлогийнхоо талаар танилцууллаа.
Боомтын үйл ажиллагааг хариуцдаг “Тяньжин порт” группийн гүйцэтгэх захирал Чү Бинь:
-Тяньжиний боомтын хувьд технологийн дэвшил, автомат системийг нутагшуулснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хүний оролцоо маш бага, бүтээмж өндөр, 1200 хүний хийх ажлыг 200 ажилчин гүйцэтгэж байна. Тухайлбал, хөлөг онгоцонд чингэлэг ачсаны дараа бэхэлгээг роботоор гүйцэтгэдэг нь зөвхөн манайд ашиглаж байгаа шийдэл юм хэмээв.
Энэхүү боомтыг “Бүс ба зам” санаачилга болон Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хүрээнд далай болон эх газрыг холбох цэг, Хятадын умард нутгийн усан тээврийн төв болгон хөгжүүлж буйг тэрбээр мөн онцолсон. Тяньжин боомт нь ногоон технологид суурилсан буюу хог хаягдалгүй, байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчээр үйл ажиллагааныхаа эрчим хүчийг хангадаг зэрэг орчин цагийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг болж буй талаар Чү Бинь дурдаж байлаа.
Д.Сумъяабазар: Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлнэ
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улаанбаатар Тяньжинтай Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1992 онд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хоёр хот соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн. Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт. Энэ боомтоор жилдээ 90 мянган чингэлгээр ачаа бараа тээвэрлэж буйн дийлэнх хэсэг нь Улаанбаатар хотод буудаг. Цаашид ачаа тээврийн эргэлтийг саадгүй болгох, нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Ингэхийн тулд боомт, гаалийн байгууллагуудтай ямар байдлаар хамтран ажиллах вэ, ачаа тээврийг чөдөрлөж байгаа ямар саад бэрхшээл байна вэ, үүнийг хэрхэн арилгах вэ гэдэг асар чухал. Бидний зүгээс энэ тал дээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэнэ.
Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах зорилгоор хэрэгжүүлэх Тээвэр логистикийн төв төслийн талаар мөн бидэнд танилцууллаа. Энэ төслийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт дахь 10 га газрыг Монголын тал эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулж, үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Энэ төслийг урагшлуулж ажил хэрэг болгох гарц байгаа юм байна.
Түүнээс гадна Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсанаар энэ салбарт нэвтрүүлж буй ухаалаг, автомат, дэвшилтэт шийдлүүдтэй танилцлаа. Эдийн засаг, бизнес, нийгмийн хөгжлийг урагшлуулж буй эдгээр технологи, инновацыг судлах, туршлага солилцох, улмаар нутагшуулах талаар судална гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС