Дуурийн театрын барилга

Дуурийн театрын барилга

Posted in Байшин, барилга | 16 Comments

Их тэнгэрийн амны хадны зураг

Их тэнгэрийн амны хадны зураг

Posted in Байршил | 1,608 Comments

Чойжин ламын сүм музей

Чойжин ламын сүм музей

Posted in Сүм, хийд | 11 Comments

Д.Сүхбаатарын морьтой хөшөө

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

Sukhbaatar statue

 

Дурсгалын нэр:

Д.Сүхбаатарын морьтой хөшөө
Бүтээсэн он:
1946 он
Бүтээгч:
С.Чоймбол
Хэнд, ямар үйл явдалд зориулсан:
Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон.
Яагаад бүтээсэн:
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх, түүгээр дамжуулж Ардын хувьсгалын үйл хэргийг сурталчлах зорилгоор бүтээсэн.
Хэн захиалсан:
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн.
Хөшөөг энэ газарт босгох болсон шалтгаан:
Ардын хувьсгалчид 1921 онд Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар хотод орж ирэхдээ энэ газарт шинэ талбай байгуулж, модон индэр засч, түүний дээрээс Ардын хувьсгалыг олон нийтэд тунхагласан. Энэ хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг нь Д.Сүхбаатар байв.
Онцлог:
Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө
Хамгаалалтын зэрэглэл:
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Хадгалалт хамгаалалт:
2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлдсэн.

Товч тодорхойлолт буюу шинж байдал:

Дурсгал юунаас бүрддэг вэ? /иж бүрдэл/
Суурийн талбай, хөшөөний суурь, арслан, төмөр гинж, хүрэл хөшөө болон хөшөөний суурийн урд, хойд талын хананд буй ингэмэл, зүүн талын талын хананд буй бичээс зэргээс бүрдэнэ.
Дурсгал ямар загвар, хийцтэй вэ?
(архитектур)
Хөшөөнд юуны талаар дүрсэлсэн бэ?
Д.Сүхбаатар болон түүний хувьсгалын үйл хэргийг дүрсэлсэн. Д.Сүхбаатар жанжин морь унаж, баруун гараа дээш өргөж, цэргүүддээ үг хэлж байгаа байдлаар хөшөөг дүрсэлсэн. Хөшөөний суурийн хойд хананд Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Д.Сүхбаатар Ардын журамт цэргийг удирдан эх нутгаа гамингуудаас чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг хамгаалж буйг бэлгэдсэн төмөр гинжээр холбогдсон 14 арслантай.
Хэмжээ:
Урт: 4.1 метр, Өргөн: 1.85 метр, Өндөр: 10.62 метр
Морьтой хөшөөний өндөр: 4 метр

Байршил:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төв талбайн дунд байдаг.
Солбилцол:
N47 55 7.8, E106 55 3.6
Хотын төв цэгээс аль зүгт, хэр зайтай:
Төв тэг цэгээс хойш 15 метр

Дурсгалтай холбоотой бусад мэдээлэл

Дурсгалын дэргэд ямар арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдал болдог вэ?
VI/01 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ
VII/10 Чингис хааны хөшөө, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол
VII/11 Олон нийтэд зориулсан цэнгээнт арга хэмжээ
II/02 Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Дурсгалын ойролцоо өөр ямар дурсгалуудыг үзэх боломжтой вэ?
Хойд талд 50 метр зайд – Чингис хааны хөшөө, цогцолбор
Зүүн хойд талд 300 метр зайд – Х.Чойбалсангийн хөшөө
Зүүн урд хэсэгт 300 метр зайд – Марко Поло, Хүн чулууны хонхор дахь мэлхий хөшөө, Гадаад харилцааны яамны барилга
Баруун урд зүгт 300-400 метр зайд – С.Зориг, Б.Ренчин, Ю.Цэдэнбалын хөшөө
Дурсгалын орчимд үзвэр, үйлчилгээний ямар газрууд байдаг вэ?
Баруун урд талд – Улсын драмын эрдмийн театр
Баруун хойд талд – Монголын Үндэсний музей
Зүүн талд – Соёлын төв өргөө
Зүүн урд талд – Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Д.Сүхбаатарын түүхтэй холбоотой өөр ямар дурсгалууд, хаана байдаг вэ?
Батлан хамгаалах яамны хашаанд “Д.Сүхбаатарын анхны хөшөө” хэмээх нэртэй түүнд зориулан бүтээсэн чоддин (суваргын нэг төрөл) хэлбэртэй хөшөө
Удирдлагын академийн хашаанд Д.Сүхбаатарын хөшөө
Амгаланбаатарт, Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйрын дээр гэрэлт хөшөө болон түүний сууж буйг дүрсэлсэн хөшөө

ДАМДИНЫ СҮХБААТАР ГЭЖ ХЭН БЭ? (Товч намтар)

Төрсөн, нас барсан огноо:
1893.02.02-1923.02.19 (30 насалсан)
Төрсөн газар:
Их хүрээ, одоогийн Улаанбаатар хотын Амгаланбаатар
Нас барсан газар:
Нийслэл хүрээ, одоогийн Улаанбаатар
Цол:
Богд хаант Монгол Улсын баатар
Цэргийн удирдах албан тушаал
Ардын журамт цэргийн Бүх цэргийн жанжин
Цэргийн яамны сайд
Товч намтар:
1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
1923.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
1923.2.20-нд 30-н настайдаа хорлогдож таалал төгссөн.

Posted in Хөшөө, дурсгал | 16 Comments

“БИ ХОТЫН ИРГЭН” боловсролын ажил

Олон улсын музейн өдрийг угтаж Улаанбаатар хотын музейгээс Монголын цаасан урлалын холбоо, City Tour ХХК-тай хамтран “Би хотын иргэн” сэдэвт боловсролын ажлыг 2016 оны 05 сарын 14-нд амжилттай зохион байгууллаа.
Боловсролын ажлыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлсэн. Үүнд:
1-р үе шат: Хотын түүхийн талаар presentation бэлдэн үзүүлж, өнгөрсөн ба одоогийн байдлыг харьцуулан ярилцсан.
2-р үе шат: Улаанбаатар хотын музейгээр аялсан.
3-р үе шат: Хотын түүхтэй холбогдсон дараах танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:
– Усан дээр “Миний хот” сэдэвт зураг зурах
– Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгалуудаас сонгон цаасаар урлах
– Одоогоос 100 жилийн өмнөх язгууртан ноён, хатны хувцаслалт, чимэг зүүлтийг урьдчилан бэлтгэсэн хэвлэмэл үзүүлэн ашиглан тэдний дүрд хувирах зэрэг ажил хэрэгжүүлж өөрсдийн зурсан зургийг болон цаасан урлалын холбооноос олгосон номны хавчуурга, эбру урлал болон керамик урлалын зүйлсийг гарын бэлэг болгон идэвхитэй, анги хамт олноо манлайлан оролцсон сурагчдад төлөөлөл болгон урамшуулсан.
Тус боловсролын ажилд Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуулийн II-IV ангийн нийт 130 хүүхэд хамрагдсан.

IMG_2546

IMG_2581

IMG_2584

IMG_2589

IMG_2605

IMG_2606

IMG_2611

IMG_2623

IMG_2625

IMG_2651

IMG_2652

Posted in news | 1,256 Comments

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ гэрэл зургийн үзэсгэлэн

Uzesgelen

Олон Улсын музейн өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх үзэсгэлэнг 2016 оны 05 дугаар сарын 16-нд Хүннү Моллын “Гамма галерей”-д нээв.
Үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 1778 оноос хойш 1924 он хүртэл буюу Хүрээний үед бий болсон худалдааны захууд, түүнийг тойрсон пүүс, дэлгүүр, кино театр болон модны зах, төмрийн зах болон тухайн үеийн Хүрээний байдлыг харьцуулсан зургууд, 1924 оноос 2014 он хүртэл буюу Улаанбаатар хотын үед бий болсон анхны орон сууцны хороолол, Чойбалсангийн талбай, Барилгачдын талбай, Өндөр хоршоо, Монгол банк, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино теар, анхны Алтай зочид буудал, Монголын үндэсний музей, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг Хүрээнээс Хот болон өргөжсөн түүхийг гэрэл зургаар харьцуулан харуулсан.
Үзэсгэлэнгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд, тамгын газрын ажилтнууд, мөн тус дүүргийн ЕБС-ийн захирал, менежерүүд, урилгаар Солонгос улсын Инчион хотын Йонсей дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, бусад албаны хүмүүс оролцлоо.
Үзэсгэлэн 2016 оны 05 дугаар сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

IMG_2701 IMG_2692IMG_2723 IMG_2716IMG_2728 IMG_2689

 

Posted in news | 6 Comments

Музейн ажилтнуудын дунд архивын цахим сургалт зохион байгуулна

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын тухай үндсэн ойлголтууд” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулна. Уг сургалтын зорилго нь байгууллагын удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримтын хадгалалт, бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалтыг зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийн шатанд хэрэг бүрдүүлж байгууллагын архивт шилжүүлэх үндсэн ойголтыг өгөхөд оршино.

Posted in Архивын мэдээ | 7 Comments

Тоон гарын үсэг нэвтрүүлсэн нэгдсэн програм хангамжийн сургалтанд хамрагдлаа

Улаанбаатар хотын музейн ажилтнууд Нийслэлийн архивын газраас зохион байгуулсан АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТӨД ТООН ГАРЫН ҮСЭГ НЭВТРҮҮЛСЭН НЭГДСЭН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН сургалтанд хамрагдлаа.

Posted in Архивын мэдээ | 2 Comments

шинэ архивын мэдээ

Шалгаж байна

Posted in Архивын мэдээ | Comments Off on шинэ архивын мэдээ

“УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн

“УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Монгол улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан хотын амьдрал, бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг гэрэл зургаар харьцуулан харуулсан “Улаанбаатарын өчигдөр ба өнөөдөр” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг Та бүхэнд толилуулж байна. Үзэсгэлэнд 41 гэрэл зураг тавигдсан ба цаашид хотын амьдрал, хэв маяг, соёлыг харуулсан цахим үзэсгэлэнгүүдийг хүргэж байх болно.

Улаанбаатар хотын музейн захиргаа.

2015.10.26

Posted in uzesgelen | Comments Off on “УЛААНБААТАРЫН ӨЧИГДӨР БА ӨНӨӨДӨР” цахим гэрэл зургийн үзэсгэлэн

Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгалын тооллогыг 2015 оны 6-р сарын 20-ноос 9-р сарын 20-ны хооронд зохион байгуулна

toollogo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Үзлэг тооллогын ажилд шаардагдах 3 сая 870 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг, тооллого хийх багийн унаа, хоолны зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт, Үзлэг тооллогын ажлыг чанартай зохион байгуулж дүнг 2015 оны 09 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл Урлагийн газар

 

Posted in news | 3 Comments

“Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн

Нийслэл хүрээ уран зураг

Улаанбаатар хотын музейн сан хөмрөг дэх нийтийн хүртээл болж байгаагүй үзмэр болон Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач П.Энхтөрийн хамтарсан уран бүтээлийн “Нийслэл хүрээ уран зурагт” үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудтай хамтран зохион байгуулав.

Уг үзэсгэлэнг Батлан хамгаалах их сургуулийн оюутнуудад цэргийн ач холбогдлоор нь тайлбарлан таниулах зорилгоор оролцуулсан юм. Үүнд: Монголын өөртөө засах засаглал бүхий Автономит төрийн байдал, 1920 оны эцэс, 1921 оны эхээр Оросын цагаан цэргийн удирдагч Барон Унгерн Нийслэл хүрээнд орж ирсэн, 1921 оны 7 дугаар сард болсон Ардын хувьсгалын түүхэн үйл явдлуудыг харуулсан олон сонирхолтой зургууд тавигдсан үзэсгэлэн байв.

Үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжилнэ.

niislel khuree uran zurag 01 niislel khuree uran zurag 02 niislel khuree uran zurag 03

Posted in news | 1,104 Comments

Улаанбаатар хоттой танилцах аяллыг зохион байгуулав

Улаанбаатар хотын түүхэн дурсгал, хотын соёлыг залууст таниулах зорилгоор “Улаанбаатар хоттой танилцах аялал”-ыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуультай хамтран зохион байгуулав. Аялалд тус сургуулийн Бага ангийн багшийн 4 дүгээр ангийн 70 оюутан хамрагдаж, Гандангаас Амгалангийн Дарь-Эхийн сүм, Зайсан толгойгоос Дамбадаржаа хийд хүртэлх хотын түүх, архитектурын дурсгалуудтай танилцаж, мөн Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөж ирсэн, хотын иргэн гэсэн ойлголт монголд хэзээнээс бий болсон, яагаад өнөөдөр Улаанбаатар хот шиг байж чадахгүй байгаа, хотын соёл яагаад төлөвшихгүй байгаа гэх зэрэг хот байгуулалт, хотжилт, хотын соёлын тухай асуудлуудтай танилцсан аялал байв.

Улаанбаатар хоттой танилцах аялал Hotiin aylal (2) Hotiin aylal (3) Hotiin aylal (4) Hotiin aylal (5) Hotiin aylal (6) Hotiin aylal (7) Hotiin aylal (8) Hotiin aylal (9) Hotiin aylal (10) Hotiin aylal (11) Hotiin aylal (12)

Posted in news | Comments Off on Улаанбаатар хоттой танилцах аяллыг зохион байгуулав

“Seoul friendship fair 2015” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав

Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд боллоо. Тус арга хэмжээний үеэр бизнесийн уулзалтууд болон эх орноо сурталчлах урлагийн тоглолт, соёлын яармаг, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдав. Сөүл хотын захиргааны байранд гарсан “Өнөөдрийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг тус музей болон Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн аялал жуулалчлалын газраас хариуцан гаргав.

“Seoul friend’s ship” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав inSeoul (6) inSeoul (7) inSeoul (1) inSeoul (2) inSeoul (4) inSeoul (3)

Posted in news | Comments Off on “Seoul friendship fair 2015” арга хэмжээнд оролцож Улаанбаатар хотыг сурталчлав

Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

webExhibition(эх сурвалж: NEWS.MN)

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм

http://art.news.mn/content/210799.shtml

Posted in news | 1 Comment

Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

webExhibition(эх сурвалж: NEWS.MN)

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм

http://art.news.mn/content/210799.shtml

Posted in news | 5 Comments

Албан хэрэг хөтлөх стандарт

ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТЫН  ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

 

(дээрх линкээр орж PDF-ээр харна уу.)

Posted in news | 7 Comments

Чингэлтэй дүүрэг – Хамтын ажиллагааны гэрээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой хотын түүх, соёлыг сурталчлах, хадгалж хамгаалах чиглэлээр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулав.
2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргатай “Найрсаг Улаанбаатар”, “Хотын иргэн-хотын соёл” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, нийслэл хотын түүх, соёлыг хүүхэд, залууст танин мэдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

news12

news11

Posted in news | 6 Comments

Гэрэл зургийн цомог

“Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх номын нээлт болов.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн түүх номыг бүтээв. Тус номд 1778 оноос өнөөг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бий болсон онцлох үйл явдал, газар, соёл урлаг, үйлчилгээний байгууллага багтсанаас гадна хотын хөгжлийн явцад тухайн нутаг дэвсгэрт өрнөсөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, барилгажилтыг харьцуулан харуулахыг зорьсон. Тус номд Чингэлтэй дүүргийн холбогдолтой 420 орчим гэрэл зураг орсон бөгөөд нийслэлийн бусад дүүргүүдээс түүхээ гэрэл зургаар баяжуулан олон нийтийн хүртээл болгож буй анхдагч бүтээл болов.

Cover

news21 news22

Posted in news | 966 Comments

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулсан ажлын тухай илтгэх хуудас

2014 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр, Улаанбаатар хот

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойдзориулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 75 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/520 дугаар захирамжаар батлагдсан ойн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын музейгээс түүх, соёлоо хадгалж хамгаалах, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

Нэг. Хүн чулууны хонхороос цор ганц үлдсэн хүн чулуун хөшөөг музейдээ залав.

Хоёр. Улаанбаатар хотын түүхийн гэрч болсон уугуул, суугуул иргэдийн уулзалт зохион байгуулав.

Гурав. Д.Манибадарын “Нийслэл хүрээ” хэмээх хотын түүхийн үнэт өв болсон үзмэрийн хуулбарыг хийж, хадгалж, хамгаалах ажлыг хийв.

Дөрөв. “Улаанбаатар хот гэрэл зурагт” явуулын зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.

Тав.Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Зургаа. “Санкт-Петербургээс Улаанбаатарт буюу нэрт монголч эрдэмтэн П.К.Козловын гэр музейгээс авчирсан гэрэл зургууд” (1896-1936 он) сэдэвт үзэсгэлэн зохион байгуулав.

Илтгэх хуудас бичсэн:

Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр

Posted in news | Comments Off on Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулсан ажлын тухай илтгэх хуудас