ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 01 – Улаанбаатар хотын үүсэл

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮСЭЛ

 

Улаанбаатар хотын музейгээс хотын түүхийн мэдлэгт тань зориулан “ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД” цуврал контентийг хүргэж байна. Эхний дугаараар Улаанбаатар хот маань хэрхэн үүссэн тухай тайлбарлаж өгөх болно.

 

#Хамтдаа_түүхээ_мэдэж

​#Хамтдаа_хотоо_хайрлая

Posted in news | Comments Off on ХОТЫН ТҮҮХИЙГ ХОЁР МИНУТАНД 01 – Улаанбаатар хотын үүсэл

НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №1

Улаанбаатар хот хэзээ Монгол Улсын нийслэл хот болсон?
Сүхбаатарын талбай анх ямар нэртэй байсан?

 

100 жилийн өмнө бидний амьдарч буй Улаанбаатар хот маань ямар байсныг танилцуулах #Нийслэл_хүрээ_комикс цувралыг танилцуулж байна.

Posted in comic, news | Tagged , | Comments Off on НИЙСЛЭЛ ХҮРЭЭ КОМИКС №1

Мэдэгдэл

Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн А/1242 тоот захирамжийн
– 1.1-т Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоосугай.
– 1.6-д Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөсүгэй.
гэж тус тус заасны дагуу Улаанбаатар Хотын Музей олон нийтэд үйлчлэхгүй болно.
Эрхэм үзэгч та бидэнтэй цахим орчинд хамт байгаарай.

       

Posted in news | Comments Off on Мэдэгдэл

Шинэ Коронавирусын үеийн заавар зөвлөмжүүд

Posted in news | 1,672 Comments

Шинэ Коронавирусийн халдвараас сэргийлье

Posted in news | 1,589 Comments

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ.


Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санд мэдээллээ оруулж эхэллээ. Та бүхэн www.ubheritage.mn вэб хуудсаар зочлон Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг эхнээс нь сонирхож болохоор боллоо.

Posted in news | 834 Comments

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн сан

 

“Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн санг үүсгэн ажиллуулж эхлээд байна. Цахим мэдээллийн санд дөрвөн үечлэлээр, таван төрлийн 200 орчим дурсгалуудыг бүртгэж оруулах болно. Энэ хүрээнд дурсгалуудын мэдээллийг ангилах, цэгцлэх, бүртгэлийн стандарт боловсруулах, стандартын дагуу бүртгэх ажлуудыг хийж байна. Цахим мэдээллийн санг үүсгэхэд Нийслэлийн соёл урлагийн газар дэмжин ажиллахаар боллоо. Түүнчлэн Нийслэлийн мэдээлэл, технологийн газар техникийн шийдлүүдийг иж бүрэн хариуцан ажиллаж байгаад талархаж байна.

 

Posted in news | Leave a comment

Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалын төслийн зураг

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буй түүх, соёлын үйл хөдлөх дурсгалын гэрэл зураг авах ажлыг хийж байна.

  1. Баянгол
  2. Сүхбаатар
  3. Баянзүрх
  4. Хан-Уул
  5. Сонгинохайрхан
  6. Чингэлтэй
  7. Налайх
  8. Багахангай
  9. Багануур

гэсэн маршрутаар үл хөдлөх дурсгалуудын гэрэл зургийг авахаар боллоо.

Posted in news | 6 Comments

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн карт

“Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийн хүрээнд  Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг таван төрөлд хувааж төрөл бүрд дурсгалын мэдээллийг бүртгэх карт бэлтгэж байна. Үүнд:

  1. Археологийн дурсгал
  2. Дурсгалт газар
  3. Сүм хийд
  4. Дурсгалт барилга байшин
  5. Хөшөө дурсгал

гэсэн бүртгэлийн дагуу мэдээллээ цуглуулж байна. Мэдээллийг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний бичиг баримт, Монголын үндэсний төв архиваас бүрдүүлж байна.

Posted in news | 4 Comments

Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь төсөл

Улаанбаатар хотын музейгээс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Өнгөрснийг ирээдүйтэй уулзуулах нь” төслийг эхлүүлэхээр боллоо. Уг төсөл нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх, үүгээрээ дамжуулан үл хөдлөх, дурсгалын үнэ цэнийг мэдрүүлэх, хайрлан хамгаалах санаачлагыг хүргэж байгаа юм. Төслийн үр дүнг www.ubheritage.mn цахим хуудсаар авах болно.

Posted in news | 5 Comments

Тамхигүй орчин

Улаанбаатар хотын музей

“Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин”

 

Тамхины талаарх мэдээллийг харах

Posted in news | 8 Comments

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХИЙН ХӨТӨЧ БОЛСОН “УЛААНБААТАР ХОТЫН ТОЙРОН АЯЛАЛ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

Улаанбаатар хотын музейгээс А.Цэрэнчулууны “Улаанбаатар хотын тойрон аялал” номыг шинэчлэн баяжуулж, эрхлэн хэвлүүлэв. Энэ ном нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг энгийн, товч тодорхой, сонирхолтой байдлаар харуулахыг зорьсон гарын авлага, хотын түүхийн хөтөч болсон бүтээл юм. Энэ ном анх 2006 онд уншигчдын гар дээр очсоноос хойш өдгөө дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн хэвлэгдэж байна.

Энэ удаа уг номыг шинэчлэн баяжуулснаар номын бүтэц, агуулга, нэр томъёо, Улаанбаатар хотын түүхийн гол ойлголтууд шинэчлэгдэн засварлагдаж, түүхэн ховор гэрэл зургуудаар баяжигдсан.

Тус номын агуулга нь дараах 13 хэсгээс бүрдэнэ.

  1. Улаанбаатар хотын газарзүйн байршил, цаг агаар
  2. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл, хөгжил
  3. Улаанбаатар хотод ирж байсан гадаадын алдартай хүмүүс
  4. Өөрчлөгдөн хөгжиж буй Улаанбаатар хот
  5. Улаанбаатар хотын тойрон аяллын тайлбарлах газрууд
  6. Улаанбаатар хотын сүм хийд, байшин барилгын хөгжил
  7. Дурсгалт сүм хийд, байшин барилгууд
  8. Улаанбаатар хот дахь эртний дурсгалууд хийгээд орчин үеийн хөшөө дурсгал, баримлууд
  9. Хаана юу байсан бэ?
  10. Улаанбаатар хотод заавал очиж үзэх түүх, соёлын дурсгалт хийгээд амралт чөлөөт цаг, спортын орчин үеийн цогцолбор 10 газар
  11. Нийслэл дэх музейнүүд
  12. Хэзээ, хаана, юу болсон бэ?
  13. Монголын нийслэлийн холбогдолтой үйл явдлын он цагийн хэлхээс зэрэг хотын анх үүссэнээс одоог хүртэлх хөгжлийн түүх, түүнийг хялбаршуулсан мэдээлэл багтсан.

Номын 1-13 бүлэгт хотын архиктурын дурсгал, бүтээн байгуулалт, гудамж, талбай, хотын хуучны болон одоогийн ерөнхий төрх, хотын хүмүүсийг харуулсан 322 гэрэл зураг, хууч яриа, домог, товч намтар, статистик мэдээ зэрэг 57 шигтгээ, Улаанбаатар хотын тойрон аяллын 11 газрыг тайлбарласан 60 обектын мэдээлэл, томоохон 6 сүм хийд, хуучны болон орчин үеийн 70 гаруй барилга, байшин, 115 хөшөө, баримал, 40 гаруй дурсгалт газарт, энэ цаг үеийн Улаанбаатар хотын зорьж үзэх 9 газар зэрэг өргөн мэдээлэл орсон.

Номын агуулгад буй мэдээлэл нь хотын иргэд, ялангуяа хүүхэд, залууст нийслэлээ таних мэдэх, гаднын жуулчдад Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг сурталчлан таниулахад хөтөч болж, түүх, соёлоо дээдэлдэг хотын иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Уг номыг Улаанбаатар хотын музей, болон Интерном, Мир номын дэлгүүрээс авах боломжтой.

Posted in news | 61 Comments

“УЛААНБААТАР: 1983-2016” гэрэл зургийн үзэсгэлэн

Улаанбаатар хотын 378 жилийн ойд зориулан Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар 1983-2016” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд 58 гэрэл зураг тавигдсан ба үзэсгэлэн 2017.10.24-12.01 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгээс Социалист болон Ардчилсан нийгмийн үеийн Улаанбаатар хотын сонирхолтой гэрэл зургуудыг үзэх боломжтой.

 

Posted in news | 5 Comments

Музейн мэргэжилтнүүдэд албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгууллаа.

Музейн мэргэжилтэн албан хаагчдын дунд “Баримт бичиг боловсруулах заавар, цахим албан хэрэг хөтлөлт” танилцуулга сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 29 өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар мэргэжилтнүүдийн албан хэрэг хөтлөлтийн ерөнхий түвшин тогтоох тест ажиллаж, түүний мөрөөр сургалт, холбогдох заавар зөвлөгөө өгөв.

Posted in Архивын мэдээ | 1,917 Comments

Албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан цахим албан хэрэг хөтлөлтийн онлайн сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар музейд хөтлөгдөж буй цахим албан хэрэг хөтлөлт буюу edoc программын хэрэглээг сайжруулах, тогтмол ажиллах, мөн шинэчлэн батлагдсан цахим албан хэрэг хөтлөлтийг журамтай танилцаж

, холбогдох заавар зөвлөмжийг авч ажиллалаа.

Posted in Архивын мэдээ | 7 Comments

2016 онд хөтлөгдсөн баримтын хадгаламжийн нэгжийг батлав.

Улаанбаатар хотын музейн 2016 онд хөтлөгдсөн баримт бичгүүдийг эмхлэн түр, 70 жил, байнга хадгалах баримтын хадгаламжийн нэгжийг үйлдэж, байгууллагын дэргэдэх ББНШК-ын дугаар 02 хурлаар хэлэлцэж баталлаа. Батлагдсан хадгаламжийн нэгжүүдийг энд дарж үзнэ үү.

 

Posted in Архивын мэдээ | 5 Comments

Музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав.

Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдэд “Цахим албан хэрэг хөтлөлт ба Edoc программын хэрэглээ” сэдэвт сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 08-нд амжилттай зохион байгуулав. Тус сургалтаар мэргэжилтнүүд музейн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцаж, Edoc программ дээр хэрхэн ажиллах тухай заавар зөвлөмжтэй танилцлаа.

Posted in Архивын мэдээ | 7 Comments

Музейн 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг баталлаа.

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд хөтлөгдөх 2017 оны “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгууллагын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлаар хэлэлцэж баталлаа. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Posted in Архивын мэдээ | 17 Comments

“1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн

ФРАНЦЫН СУДЛААЧ БҮИАН ДЕ ЛАКОСТИЙН ДУРАНД БУУСАН 1909-1911 оны МОНГОЛЧУУД гэрэл зургийн үзэсгэлэн

2016.11.16 – 2017-01.31 өдрүүдэд Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Үзэсгэлэнгийн тухай

Түүний үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Улаанбаатар дахь Аллианс Франсез буюу Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, Монголчуудад дэлгэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн юм. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын Филармони, 976 арт галерей, Францын OTASIE байгууллага, Парис 7 их сургуулийн Анна Каиоззо болон Лиа Макадре нарын тусламж, дэмжлэгтэйгээр 2016 оны 7 дугаар сард Улсын филармоны байранд анх гаргасан юм.
Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл 2015 оны 12-р сард Төв Азийн өв соёлын хурал дээр танилцуулагджээ. Эдгээр зургууд нь Монголын өв соёлын судалгааны томоохон ажлын нэгэн хэсэг юм. (Анна Каиоззо нь энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Лиа Макадрегийн докторын ажлын сэдэв юм.)
Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн Монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч байгаа билээ. Гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулсан. Мөн энэхүү үзэсгэлэнд тавигдсан зарим гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газарт бид зочлон одоо байгаа байдлынх нь өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулсан байгаа. Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь тэс ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулсан болно. Хаалтан дотор тусгайлан оруулсан газруудын нэршил нь Франц дахь Монгол, Сибир судлалын төвийн тогтоосон нэршлүүд юм. Гэрэл зураг бүр тайлбар, байршилтай байгаа.

online_urilgaonline_poster

Posted in news | 6 Comments

Цахим сургалтыг зохион байгууллаа

Улаанбаатар хотын музейн ажилтнуудын дунд цахим сургалтыг зохион байгууллаа.  Сургалтын материалыг хавсаргалаа.

Archive eDOC

Posted in Архивын мэдээ | 6 Comments