Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэсээс Улаанбаатар хотын музей дээр 2023 оны 3 дугаар сарын 24-ий өдөр “Галын аюулгүй байдлын сургалт” зохион байгууллаа. Тус сургалтыг Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Пүрэв-Очир явуулж, сургалтаар “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, гал гарсан үед явуулах арга хэмжээ, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт зэрэг мэдээлэл хүргэн, анхааруулга зөвлөмж өгч, оролцогчдын асуусан асуултад хариулт өгсөн юм. Мөн галын хорыг ашиглах, гал түймрийн үед өөрийн бие болон үзмэрийг хэрхэн хамгаалах талаар дадлага сургалт хийлээ. Сургалтанд тус музейн 17 албан хаагч хамрагдлаа.
- “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД-2025” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
- Улаанбаатар хотын музейн албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл” сургалтад хамрагдлаа.
- “Үзмэртэй харьцах журам”-ын танилцуулга хичээл хийлээ.
- Улаанбаатар хотын музей Hobby School of Ulaanbaatar-тай хамтран ажиллалаа.
- БОГДЫН ХҮРЭЭ ХОТЫГ ДҮРСЭЛСЭН МОНГОЛ ЗУРАГ (XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ) ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.