ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Евсиков Алексей Николаевич албаны хүмүүстэйгээ “Улаанбаатар хотын музей”-д зочилж, музейн үйл ажиллагаа, их хотын түүхийн баримт өв соёлтой танилцлаа. Музейн удирдлагын зүгээс Оросын Буриад худалдаачин Цогтбадамжавын бариулсан музейн барилгын түүх, уг түүхэн барилгыг сэргээн засварлах асуудлаар танилцуулав. Элчин сайдын зүгээс хоёр улсын харилцааны чухал ач холбогдолтой түүхийн баримт хадгалж байгаа бодит түүхтэй музейг үзсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү түүхэн дурсгалт барилгыг хадгалж үлдсэнд талархаж, цаашид сэргээн засварлах, шинэ байр барихад ОХУ-ын элчин сайдын яамны зүгээс боломжит хувилбараар туслахыг хичээнэ гэдгээ илэрхийлэв. Мөн өөрийн улсаас ирэх албаны зочид төлөөлөгчидөө заавал үзүүлж байх маршрутанд оруулж, Буриадын Засгийн газрын Соёлын яамны холбогдох албаны хүмүүстэй холбох зэргээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
- Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ
- Шинэ оны мэндчилгээ 2025 он
- “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа
- А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ
- Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ