Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд Улаанбаатар хотын музейн “Улаанбаатар хотын үл хөдлөх дурсгал” сэдэвт боловсролын хөтөлбөрт ЕБС-ийн Арвис сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид хамрагдлаа. Энэхүү боловсролын хөтөлбөрөөр Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Улсын их дэлгүүр, Дамбадаржаа хийд, Хүүхдийн урлан бүтээн төв болон Улаанбаатар хотын музейн барилгыг лего тоглоомоор эвлүүлж, их хотынхоо үл хөдлөх дурсгалын талаар мэдлэг, мэдээлэл олголоо.
#соёлын_бүтээлч_сар_2024 #өвлөнуламжилж #өнөөгтүүчээлж #ирээдүйгбүтээе